Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Хонхойж орсон хэсгээ дүүргэж залуухан төрхтэй болхийг хүсэж байгаа хүмүүст
- Намхан хамрын нуруу, унжсан хамрын үзүүр болон монхор хамар гэх мэт асуудлаа шийдэхийг хүсдэг хүмүүст
- Энгийн хялбар эмчилгээгээр зөв нүүрний хэлбэртэй болхийг хүсдэг хүмүүст
- Баталгаатай бүтээгдэхүүн, зөв зохистой хэмжээний дагуу найдвартай эмчилгээ хийлгэхийг хүсдэг хүмүүст
Анхааруулах зүйл
- Үйлчилгээний дараа 3–7 хоногийн хугацаанд архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх, саун, халуун усанд орох зэргээс аль болох зайлсхийхийг зөвлөж байна.
- Үрэвслээс сэргийлэх, өвдөлтийг багасгахын тулд эмчийн бичиж өгсөн эмийг 3 хоногийн турш тогтмол ууна уу. Хэрэв антибиотикийн харшил зэрэг өмнөх өвчний түүхтэй бол заавал урьдчилан мэдэгдэнэ үү.
- Хөхрөлт, хаван, өвдөлт, гадны биет мэдрэгдэх зэрэг шинж илэрч болох ч ихэнх тохиолдолд 1–2 долоо хоногийн дотор аажмаар намддаг.
- Гэвч эмийг уусны дараа ч өвдөлт нэмэгдэх, арьсны өнгө өөрчлөгдөх, эмчилгээ хийсэн хэсэгт цэврүү гарах, загатнах, халуун оргих мэдрэмж удаан үргэлжлэх тохиолдолд эмнэлэгтэй яаралтай холбогдож, дахин үзүүлнэ үү.
- Тухайн хэсэгт хүчтэй дарснаас болж хэлбэр өөрчлөгдөх эрсдэлтэй тул 2–3 долоо хоногийн турш үйлчилгээ хийсэн хэсгийг дарж шахахаас болгоомжилно уу.
(Жишээ: малгай өмсөх, хажуу талаараа эсвэл доошоо харж унтах, нүдний шил зүүх, хэт авиан/радио долгионы аппаратын эмчилгээ, нүүрний бариа массаж зэргээс зайлсхийх)